mongolica.travel info@mongolica.org

976-88180148

МОНГОЛИКА КОНСАЛТИНГ - БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ БА ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Дэлхийн ногоон туршлагыг Монголд

 
Эрхэм зорилго

Нэгдмэл байдал, олон ургалч үзэл, шинэлэг санаа, сайн гүйцэтгэлийг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахад өөрсдийн хүч, нөөцөө зориулах арга замаар хамтран ажиллагчдын шаардлагад нийцүүлэн үндэсний төдийгүй дэлхийн төвшинд хүрч хөгжих.

Товч танилцуулга

Бид 2009 оны зун амьд байгальд түшиглэсэн аялал жуулчлал, байгаль орчны үнэлгээ, хэвлэлийн газар, байгаль орчин ба аялал жуулчлалын зөвлөгөөний чиглэлээр хариуцлагатай, тогтвортой шинж бүхий бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ үзүүлэх зорилготой Монголика ХХК-г үүсгэн байгуулсан билээ.

Компаний үндсэн үйл ажиллагаа нь бидний үр ач одоогийн буй унаган байгальдаа амьдрах ёстой гэсэн үзэл баримтлалыг чиг болгосон тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэнэ.
Манай хамт олны онцлог бол дээр дурьдсан чиглэлээр мэдлэг, туршлага хуримтлуулсан үндэсний хэмжээний хамгийн томд тооцогдох шинжээчдээс бүрддэг ба байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, ан амьтны нөөц, тархацыг судлах судалгаа, ан агнуур зохоин байгуулалт хийх тусгай зөвшөөрөлтэй байгаль орчны мэргэжлийн байгууллага юм.

Байгалиа хамгаалж, өв соёлоо хадгалан үлдээх чиглэлтэй бүтээгдэхүүн гаргаж, үйлчилгээ үзүүлэх нь манай хамт олны хөгжлийн бүхий л хугацаанд өөрчлөгдөхгүй үндсэн зарчим, тэмүүлэл болно.

Ажил үйлчилгээ
  • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
  • Ургамал, амьтан, хүрээлэн буй орчны судалгаа, хамгаалал, мэргэжлийн зөвлөгөө
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
  • Байгаль орчны хяналт, хохирлын үнэлгээ
  • Ан агнуурын нөөцийн үнэлгээ
  • Сэргээгдэх эрчим хүч (салхи, нар)-ний бүтээн байгуулалтаас шувуу болон бусад амьтан, ургамалд үзүүлэх нөлөөллийн судалгаа, мониторинг, үнэлгээ 
  • Хэвлэлийн үйлчилгээ (амьд байгалийн гарын авлага, бусад ном, таних бичиг, сэтгүүл)
  • Ерөнхий болон тусгай сонирхлын аялал жуулчлал, аяллын замнал, бүтээгдэхүүн гаргах зөвлөгөө

Бидний үйл ажиллагааны зарчим
  • Өөрийн салбартаа шинэ бүтээгдэхүүнийг санаачлах, шинэлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • Хамтрагчаа хүндэтгэх, соёл, уламжлалаа дээдлэн хадгалах, унаган байгалиа хамгаалах
  • Хамтран ажиллаж буй хүн бүрийг хүндэтгэн үнэлэх
  • Ёс суртахуунтай, хариуцлагатай, тогтвортой байх
  • Хамтран ажиллаж буй хувь хүн, байгууллагын үнэлэмж, ашгийг харгалзсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, үзэл санааг хөгжүүлэх зэрэг болно.

 

Байгаль орчны үнэлгээ, судалгаа болон хамгааллын чиглэлээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ

2016. Тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн биологийн олон янз байдлын суурь мэдээлэл бүрдүүлэх судалгаа. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн захиалга, санхүүжилтээр. Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС-тай хамтарсан.

2015-2016. “Улз голын сав газар болон Увс нуур, Тэс голын сав газар”-ын амьтан, ургамлын таних бичиг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Дасан зохицох сангийн захиалга, санхүүжилтээр. (Монгол хэлээр)

2015. “Ус, намгархаг газрын менежментийг сайжруулах нь” сэдэвт олон улсын уулзалт, сургалтыг Рамсарын бүсийн Төв-Зүүн Ази, Рамсарын конвенци, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Гёонгнам аймаг, Зүүн Өмнөд Ази, Австрали Азийн Нүүдлийн замын түншлэл, МУИС, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

2015. Мөнххайрхан УТХГ-ын шувууны үнэлгээ, мониторинг. Мөнххайрхан уулын УТХГ-ын захиалгаар.

2015. Хөвсгөл аймгийн Алагцар голын хөндийн шувууны үнэлгээ, мониторинг болон тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх. Алагцар жуулчны баазын захиалгаар.

2014-2017. Цэций уулын Салхин паркын ургамал, амьтны үнэлгээ. Клин Энержи компани болон олон улсын хөрөнгө оруулагчдын захиалгаар.

2014-2017. Салхит уулын Салхин паркын шувууны судалгааны зөвлөх багийн бүрэлдэхүүн. НьюКом групптэй хамтарсан.

2014. Хан-Хэнтийн УТХГ-ын амьтны мониторинг, үнэлгээ. БОНХЯ болон Глобус ХХК-тай хамтарсан.

2013-2015. Тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам ба Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-тай хамтарсан.

2013-2014. Ус, намгархаг газар ба усны шувуудын мониторингийн зөвлөх үйлчилгээ. Asian waterbird conservation fund болон WWF - Hong Kong-тай хамтарсан.

2013. Монгол орны махчин шувуудын нүүдлийн судалгааны мониторинг. Олон улсын Asian Raptor Research and Conservation Network -тай хамтарсан.

2012-2013. Өндөр хүчдэл ба махчин шувуудын эндэгдлийн үнэлгээ, зөвлөгөө. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтарсан.

2010. Монгол орны идлэг шонхор болон ховор шувуудын тархалт, нөөцийн судалгаа. Монголын шувуу судлалын нийгэмлэгтэй хамтарсан.

2008-2009. Өндөр хүчдэл ба олон улсын хэмжээнд ховордсон махчин шувуудын үнэлгээ ба хамгаалал. Oriental Bird Club, UK байгууллагатай хамтарсан.

 

Хэвлэлийн газраас гүйцэтгэсэн бүтээл

2016. Биоаюулгүй байдлын картагены протоколын хэрэгжилтийн үндэсний анхдугаар тайлан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр (Монгол, Англи хэлээр)

2015. “Улз голын сав газар” болон “Увс нуур, Тэсийн голын сав газар”-ын амьтан, ургамлын таних бичиг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Дасан зохицох сангийн захиалга, санхүүжилтээр. (Монгол хэлээр)

2014-2016. “Ази тивийн суурин мах идэшт шувууд”. Азийн махчин шувуудыг судлах, хамгаалах холбооны санхүүжилтээр. (Англи хэлээр)

2014. Олон улсын САЙТИС-ийн конвенцийн үндэсний тайлан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр. (Монгол, англи хэлээр)

2013-2014. “Монголика 2013” биологийн олон янз байдлын үндэсний гэрэл зургийн уралдааны альбом. (Монгол, англи хэлээр)

2013. Монгол орны идлэг шонхор. Монгол улсын их сургууль болон Монголын шувуу судлалын нийгэмлэгтэй хамтарсан. (Монгол хэл дээр)

2012-2013. Эргийн шувуудыг судлах, хамгааллын чадавхижуулах олон улсын сургалт. Зүүн Ази, Австрали Азийн нүүдлийн замын түншлэл Олон улсын байгууллага, Солонгос улсын Байгаль орчны яам, Ус, намгархаг газрыг хамгаалах олон улсын конвенци. (Англи хэлээр)

2012. Өндөр хүчдлийн цахилгаанд цохиулж, утас мөргөж эндсэн шувуудыг таних бичиг. Улаанбаатар. 132 х. (Монгол хэлээр)

 

Монголика ХХК, Судалгаа, үнэлгээний хэлтэс.

Утас: 90912244, 98100148, 77460148

И-мэйл: munkherdene@mongolica.org, consultancymongolica@gmail.com